“Олимпийг дэмжих сан”-д долоон сая төгрөг цугларчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-19 18:26:20

“РИО-2016” зуны олимп, пара олимпид оролцох баг тамирчдаа дэмжихээр орон даяар өрнүүлсэн хандивын аяны хүрээнд Дархан-Уул аймагт уг аяны шилжин явах цом сарын хугацаатай аялж байна. Энэ хугацаанд тус аймгийн нийт 36 байгууллагаас долоон сая гаруй төгрөгийн хандив цугларчээ.

Тэдгээрээс хамгийн сүүлд Дархан суманд аялсан цом, дэвтрийг тус сумын ЗДТГ-аас аймгийн Биеийн тамир, Спортын хороонд хүлээлгэж өгөв. Цом аялах хугацаанд зарим үйлдвэрүүд өндөр бүтээлийн уралдаан зарлаж дүгнэсэн бол зарим байгууллагууд нэрэмжит болгон зохион байгуулсан уралдаан тэмцээнийхээ талаарх тайлан мэдээг гэрэл зургаар баримтжуулж “Олимпийн хөгжлийг дэмжих сан”-гийн дэвтэрт бичиж үлдээжээ.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Related news