Түр ирсэн гадаадын иргэдийн Монгол Улсад байх хугацааг сунгав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад богино хугацааны визээр орж ирсэн гадаадын иргэдийн Монгол Улсад байх хугацааг энэ оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгахаар боллоо.
Засгийн газрын энэ сарын 14-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарын 31 дуустал сунгах болсонтой холбогдуулан дээрх өөрчлөлтийг хийж буй талаар Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
Тус шийдвэрт Монгол Улсад оршин суух зөвшөөрөлдөө хасалт хийлгэсэн түр ирэгч гадаадын иргэд хамрагдаж байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day