Төрийн албаны тусгай шалгалт энэ сарын 18-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн энэ сарын 13-ны өдрийн 13 дугаар тогтоолоор байгуулсан тусгай шалгалт зохион байгуулах комисс, дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр хуралдлаа.
Уг хурлаар наймдугаар сарын 18-ны өдөр болох тусгай шалгалтын бэлтгэл, зохион байгуулалтыг хангах ажил үүргийн хуваарийг танилцуулж, анхаарах асуудлаар чиглэл өгсөн юм.
Ийнхүү төрийн албан тусгай шалгалтын бүртгэл өнөөдөр 09:00-17:00 цагийн хооронд цахимаар явагдах аж.
Ташрамд, Төв аймгийн хэмжээнд төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын 85 сул орон тоо байгаа бөгөөд үүнээс төрийн захиргааны удирдах албан тушаал 12, гүйцэтгэх албан тушаал 73 байгаа юм.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day