Изумисано хот, Тоттори мужаас Зуунмод суманд хандив илгээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын Изумисано хот, Тоттори мужаас Төв аймгийн Зуунмод суманд илгээсэн хандивыг өнөөдөр Гадаад харилцааны яамны Ази, номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос Төв аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэлд гардуулан өглөө.
Төв аймгийн Зуунмод суманд зургаадугаар сарын 21-нд байгалийн гамшиг тохиолдсон хүнд үед сэтгэл санааны хувьд хамт байгаагаа илэрхийлэн Төв аймагтай найрамдалт хамтын ажиллагаатай Осака мужийн Изумисано хот болон Тоттори мужийн удирдлагаас Ерөнхий консулын газраар дамжуулан хандив илгээжээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days