Алтанбулаг сумын 9 өрхөд шинэ гэр олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт 6 дугаар сарын 21-ний өдөр хүчтэй аадар бороо орж, үер буусны улмаас 200 гаруй айл өрх усанд автаж, 40 гаруй өрх эд материалын хохирол амссан. Ийнхүү сум орон нутгаас улс, аймгийн онцгой комисс болон аймгийн удирдлагуудад хандаж тусламж хүссэний дагуу өндөр настай болон залуу гэр бүлүүд, мөн зорилтот өрхийн нийт 9 өрхөд иж бүрэн гэр олгож, өнөөдөр гардуулж өглөө.
Сумын онцгой комисс хуралдаж шаардлагатай
арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлсэн бөгөөд төсөвт байгууллагууд, төрийн албан хаагчид үер
усанд автсан айл өрхүүдэд тусалж, сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг
ААН-үүд техник хэрэгсэл гаргаж, нийтийн эзэмшлийн
талбайд нөхөн сэргээх ажлыг хийлээ.

Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days