Манай улс коронавирусний халдвар тархах маш өндөр эрсдэлтэй хэмээн үнэлэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад коронавируст халдвар хүн амын дунд тархах эрсдэлийн найм дахь шатны үнэлгээгээр коронавирус тархах маш өндөр эрсдэлтэй гэж гарсан талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Өчигдөр цахимаар болсон тус үнэлгээний хуралд, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон 8 байгууллагын 26 мэргэжилтэн оролцсон байна.
Эрсдэлийн үнэлгээг ЭМЯ, ХӨСҮТ, ОБЕГ, ТЕГ, МХЕГ, НЭМГ, ЗӨСҮТ
зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын баг Шадар сайдын 2017 оны А/08 тоот
тушаалаар баталан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийж, дүнг Улсын
Онцгой комисст танилцуулах аж.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
16 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days