Цар тахлын дэгдэлтийн үед ажиллах эмнэлгүүдийг НЭМГ хариуцаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19" цар тахлын дэгдэлтийн нөхцөлд ажиллах хээрийн эмнэлгийг нийслэлийн Эрүүл мэндийн газар болон НОБГ хариуцан ажиллаж байна.
Энд мөн Буянт-Ухаа дахь спорт цогцолборт байрлуулсан 300 ортой, мөн Хан-Уул дүүрэг дэх 300 ортой хүүхдийн шинэ эмнэлэг болох Эрүүл мэндийн төвд эхний ээлжинд 100 ор, нийтдээ 400 ор дэлгэн бэлэн байдалд ажиллаж байна. Эмнэлгүүдийг нэг дор 40-50 хүнийг хүлээн авч эмчлэх хүчин чадалтайгаар зохион байгуулжээ.
Эмнэлгүүдэд "COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх дадлага сургууль болсон. Өндөржүүлсэн байдлын бэлэн байдлыг шалгах, дээшлүүлэх, салбар хооорондын харилцан уялдаа холбоог сайжруулж зохион байгуулалтыг нэгтгэх, хариу арга хэмжээний төлөвлөлтийг хэрэгжүүлж хангах уг дадлага сургуультай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нарын албаны хүмүүс танилцсан юм.
Дэгдэлтийн үед ажиллах эмнэлгүүд нь халдварт өвчин дэгдсэн нөхцөлд хүнд болон хөнгөн өвчилсөн иргэдийг яаралтай хүлээн авч эмчлэх, цаг алдалгүй арга хэмжээ авах эмчилгээний, ариутгалын, эрчимт эмчилгээний тасагтай, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан, эмнэлзүйн шаардлагатай бүх зүйл бүрдсэн, бүгд стандартын дагуу бэлтгэсэн юм.
Гэрэл зургийг Т.Чимгээ. Б.Чадраабал