Нийслэлийн шилмүүст моднуудыг угааж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хавар болж цаг агаар нэмэх хэмтэй болсноор Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас өвлийн улиралд шороо, тоос тортогт дарагдсан нийслэлийн нутаг дэвсгэр дэх шилмүүст моднуудын титэм, шилмүүсийг угаах ажлыг эхлүүллээ.
Энэ ажлыг хэрэгжүүлснээр шилмүүст модноос агаарт ялгаруулах хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж, модны ургалтад таатай нөлөөлж, хүний амьсгалах агаар цэвэршдэг байна. Уг ажлыг ой мод үржүүлгийн мэргэжилтнүүд зааварлаж, угаах ажилд хяналт тавьж байгаатай Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр газар дээр нь биечлэн танилцлаа.
Related news

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days