Сургууль, цэцэрлэг барих талбайг зориулалтаар нь ашиглах хүртэл хадгална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-02 01:44:40
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт шинээр үүсч буй суурьшлын бүсэд сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах газрыг баталлаа.

Тухайлбал, 7 дугаар хороололд 1742 хүүхдийн сургууль, 445 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барихад 4.1 га талбайг нөөцөлжээ. Харин 7а хороололд 248 хүүхдийн цэцэрлэгт 8000 м.кв, “Гок гарден” хотхонд 300 хүүхдийн сургуулийн 5000 м.кв, 1а хороололд 1200 хүүхдийн багтаамжтай сургууль, 600 хүүхдийн цэцэрлэгийн 830 м.кв талбайг нөөцөлсөн байна. Мөн “Москва 400” хороололд 150 хүүхдийн багтаамжтай хоёр цэцэрлэг, 350 хүүхдийн багтаамжтай сургууль барих газрыг баталжээ. Эдгээр газрыг зориулалтаар нь ашиглах хүртэл хадгална гэж Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар мэдээллээ.

Харин хуучин хорооллуудын дунд сургууль, цэцэрлэг барих талбай хомс тул тухайн барилгыг өргөтгөх боломжийг хайж байгаа ажээ. Орхон аймагт сүүлийн жилүүдэд шинээр 1а, 2а, 7, 7а,  “Евро эко”, “Москва 400” зэрэг олон хороолол сүндэрлэж байна.

Б.Оюун-Эрдэнэ

 

Related news