Хөлөнбуйрын түймэрт гурван хүний амь эрсэдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-04-22 15:03:12

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Уул багийн “Жаргалантын-Энгэр” гэдэг газар энэ сарын 20-нд гарсан хээрийн түймрийн улмаас 4 хүнд түлэгдэж Говь-Алтай аймгийн харьяат иргэн Б /31 настай, эрэгтэй/, Хөлөнбуйр сумын иргэн О /18 настай, эрэгтэй/, А /9 настай, эрэгтэй/ нар нас эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ.

Иргэн М /25 настай, эрэгтэй/ аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байна. Түймэр Сүхбаатар аймгийн нутаг хүртэл тэлж Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Элгэн” гэдэг газар 8 айлын гэр, “Баянцагаан” гэдэг газар 5 гэр, тодорхойгүй тооны мал өртсөн мэдээ байна.  

Түймрийг  Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч, Хөлөнбуйр сумын 40 иргэн, Булган сумын 45 иргэн, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Баруун-Урт сумын 16 иргэн, Сүхбаатар сумын 21 иргэн, нийт 153 хүн ажиллаж өнөө өглөөний 06:00 цагт бүрэн унтраажээ.

Б.Туяа

 

 

Related news