Реклам сурталчилгааны байгууламжуудын өнгө үзэмжийг сайжруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Захирагчийн албанаас томилогдсон ажлын хэсэг Дархан сумын нутаг дэвсгэрт байрладаг реклам, мэдээллийн байгууламжуудын ашиглалтад ээлжит шалгалт хийв.
Шалгалтаар хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа эсэх болон техник аюулгүйн бүрэн бүтэн байдалд хяналт тавьсан юм. Энэ үеэр рекламын байгууламж эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас “Ашиглалтын гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчил илэрчээ.
Иймд зөрчлийг арилгах зорилгоор ажлын хэсгээс рекламын байгууламжийн эвдрэл гэмтлийг засварлах, өнгө үзэмжийг нь сайжруулахын тулд реклам, мэдээллийн байгууламжуудаа хийж байрлуулахдаа чанартай материал ашиглах тулгуур төмөрийн өнгийг сэргээх зэрэг ажлуудыг зохион байгуулах үүрэг өглөө. Цаашид нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан мэдээллийн байгууламжуудыг буулгана гэж уг ажлын хэсгээс мэдээллээ.
Б.Норовсамбуу