Заамар сумын МСҮТ 50 жилийн ойн баяраа угтаж 50 бүтээлч ажил хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Заамар сумын МСҮТ-ийн 50 жилийн ой тохиож байна.
Төв
аймгийн Заамар сумын МСҮТ нь анх 1969 онд Сайд нарын зөвлөлийн тушаалаар 5
багш, 20 суралцагчтайгаар сургуулийн дотуур байранд үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Одоо тус сургууль 440 хүүхдийн хичээлийн байр, 240 хүүхдийн дотуур байртай, 200 гаруй суралцагч, 50 багш, ажиллагсадтай өргөн хүрээтэй ажиллаж байна. МСҮТ одоо 14 мэргэжлээр нэг жилийн сургалт, 2.5 жилээр 5 мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байна.
Тус хамт олон түүхт ойгоо угтан сургуулийнхаа
гадна болон дотор засвар тохижилтын ажил, анги кабинет шинээр байгуулах зэрэг
50 бүтээлч ажлыг санаачлан хийсэн
байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days