Нутгийн зүүн хэсгээр бороотой
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүснэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.
Ойрын өдрүүдийн цаг агаарын төлвийг танилцуулж байна.
Энэ сарын 5, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд зүүн
аймгуудын нутгаар бороо орно. Салхи 5, 6-нд нутгийн зарим газраар, 7, 8-нд
говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. 5-нд нутгийн
хойд хэсгээр, 6-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5
градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд
хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9
градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр, 7- ноос
ихэнх нутгаар хална.