БХ-ын сайд Ц.Цолмон салбарынхнаа шагналаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-24 11:06:46

 Батлан хамгаалахын сайдын тушаалаар эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа офицер, ахлагч, ажилтан алба хаагчдыг салбарын шагналаар шагнаж урамшуулах ёслол энэ сарын 22-нд БХЯ-нд болсон юм.

 Батлан хамгаалах яамны "Тэргүүний ажилтан цол тэмдэг"-ээр БХЯ-ны Хяналт шалгалт, дотоод аудитын газрын дотоод аудитын тасгийн ахлах мэргэжилтэн, хурандаа Д.Найданцэрэн, Төрийн захиргааны удирдлагын газрын албан хэрэг хөтлөлт, төрийн захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн П.Саранчимэг нарыг шагнасан байна. Батлан хамгаалах яамны "Хүндэт жуух бичиг"-ээр яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийг газрын мэргэжилтэн, дэд хурандаа Д.Содномдаржаа, "Дайчин алдар-3" медалиар ЦДБЭЧ-ын дарга, хошууч Н.Гантулга нарын хоёр, "Эх орны төлөө-1" хүндэт тэмдэгээр яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын тасгийн дарга, хурандаа Б.Эрхэмбаяр, "Эх орны төлөө-2" хүндэт тэмдэгээр яамны Гадаад хамтын ажиллагааны газрын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа М.Мөнхбаяр нарын гурав, "Эх орны төлөө-3" хүндэт тэмдэгээр яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Ц.Бурмаа нарын хоёр алба хаагч энгэрээ мялаав.

Ж.Батсайхан 

Related news