Банкны мөнгөн хадгаламжийн даатгал

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-04-16 16:49:51

Хүн оршин буй газарт эрсдэл байдаг гэж  үздэг юм байна. Байгалийн гамшигт үзэгдэл хүн төрлөхтнийг хамгийн их эрсдэлд оруулж  байжээ. Энэ байдал өнөөдөрч арилаагүй. Арилах ч үгүй биз. Нийгмээс хүнд үзүүлэх эрсдэл сүүлийн үед байгалийнхаас дутахааргүй хэмжээнд хүрсэн гэнэ. Нийгмээс үзүүлж байгаа эрсдэлийг гол төлөв хүний үйл ажиллагаатай холбон тайлбарлах юм. Төр засгийн тогтворгүй байдал, инфиляци, эрх зүйн орчин, үйл ажиллагааны   гэх мэт эрсдэл олон төрөл болон  цаашаа үргэлжилнэ. Мөн салбар тус бүрээр нь ч авч үздэг юм байна. Тэдгээрээс санхүүгийнх, түүн дотроос банкны салбарын хадгалажийн эрсдэлийн талаар авч үзье.  Хадгаламжийн эрсдэлийн үр дагавар  шууд мөнгөн хэлбэрээр гарч ирдэг өөрийн онцлогтой ажээ.


Монголбанкны Ерөнхийлөгч Н. Баяртсайханы шийдвэрээр Капитал банкыг хуулийн хүрээнд дапууруулан эрх хүлээн авагч (4 дүгээр сарын 8-нд)-ийг томилоод удаагүй байна.   Гадны нүдээр харвал нэг байгууллага (банк) татан буулгаж байгаа мэт боловч  нэр бүхий хадгаламж эзэмшигчдийн хувьд  том эрэсдэл. Капитал банк дампуурснаар 256 мянган хадгаламж эзэмшигчид эрсдэл үүсэв бололтой. Гэхдээ бусдад хамаагүй гээд хяналтгүй орхиж болохгүй. Банкны салбарт доргилт өгөх нь ойлгомжтой. Энэ банк  дампуурснаар Хадгаламжийн даатгалын корпораци татагдан орно. Ачааны хүндийг тэд үүрч гарна.


УИХ 2013 онд  “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай” хууль баталсан юм. Энэ хуулиар суурь хийж, мөн оны 6 дугаар сарын 14-нд  Хадгаламжийн даатгалын корпорацийг байгуулсан байна. Төрөөс ашгийн төлөө бус хадгаламжийн даатгалын үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдтэй болоод зургаан жилийн нүүр үзлээ. Энэ багууллагын үйл ажиллагааны гол цөм нь банк санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, банкны салбарын хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад оршино. Гэхдээ хадгаламж (20 сая хүртэл) хязгаартай. Капитал банкны 256 мянган хадгаламж эзэмшигчид (99,5 хувь) 20 саяас доош хадгаламжтай. Харин мянган хадгаламж эзэмшигч түүнээс дээш хадгалмжтай гэж албаны эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Арилжааны банк нь хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг заавал даатгуулах үүрэгтэй. Хуулиар хүлээсэн үүргийн дагуу Хадгаламжийн даатгалын сан (ХДС)-д 421 тэрбум төгрөг хуримтлагджээ. Энэ хуримтлалаас дапуурсан капитал банкны хадгаламж эзэмшигчдийн 20 сая төгрөг тутамд ногдох 256 мянга (давхардсан тогоор)-н хадгаламж эзэмшигчийн хохиролыг барагдуулна.  Түүнээс гадна төрийн сангууд (НДС, ЭМДС, ХЭДС)-ын болон төрийн өмч (МУБИС, АШУҮИС)-ийн  Их сургуулиудын мөнгө тэнд байгаа. Дампуурсан  банкинд байршуулсан төрийн сангуудын болон байгууллагуудын мөнгө, хадгаламж эзэмшигчдийн талаар авч үзэхэд ийм байна. Банкны мөнгөн хадгаламжийн даатгалын хууль, түүнийг хариуцсан корпорацтай болсон. Энэ нь думпуурсан банкыг дагаж эрсдэлд орсон иргэдийг хохиролгүй болгоход чигэлсэн зөв шийдэл байжээ. Тэгвэл энэ шийдлийн амин сүнс нь болсон даатгал гэж юу вэ?


Ер нь таны, чиний, миний  хүсэл зоригоос үл шалтгаалан амьдралын хэвийн үйл ажиллагаа алдагдаж хохирол амсах явдал гар (капитал банкны дапуурал түүний нэг)-саар байна. Тэр бүхнийг эрсдэл гэж ойлгож болно. Эрсдэлд орж хохирол амссан үйл явдал  хүн төрлөхтний туулж өнгөрүүлсэн түүхэн он жилийн уртад олноороо  тохиолдож байсан гэж хэлж болох биз. Тэр их алдагдал, хохирол, уй гашуу сургамж болон хохиролыг багасгах, улмаар арилгах талаар олон зүйлийг олж нээн бий болгоход тус дэм болсон байх  нь ойлгомжтой . Түүний нэг нь даатгал юм билээ.


МЭӨ 1750 онд далайн худалдаачдад зориулан даатгал хийсэн баримт ул мөр үлдсэн байдаг гэнэ. Түүн дээр үндэслэн даатгал МЭӨ 2-3 мянган жилийн тэртээгээс хэрэгжиж эхэлсэн гэж судлаачид хэлдэг ажээ.  Ер нь даатгалын хөгжлийн эхлэл суурийг Итали улсын Ачиемем сүмд тавьсан нь гэж үздэг байна. Эдгээр нь 16 дугаар зуунд бий болсон  арилжааны даатгалын суурь нь болж өгчээ. Харин анхны даатгалын акт /полис/ 1601 онд Ангил улсад гарч байжээ.  Түүнээс хойш 80 жилийн дараа1680 онд даатгалын компани ( Эдвард Ллоедийн Ллоед) байгуулагдаж байжээ. Тийм учраас даатгалыг ирээдүйдээ оруулж буй хөрөнгө гэж үздэг гэнэ.  


Арилжааны банк дампуурсан нөхцөлд хадгаламж эзэмшигчтэй зэрэгцээд зээлдэгчид яригдах ёстой. Гэтэл дампуурсан “Капитал банкинд  208 тэрбум төгрөгийн  чанаргүй зээл байна. Энэ нь тус банкны зээлийн багцын 80 хувьтай тэнцэж байна” гэснээс өөр мэдээлэл цацагдсангүй. Ялангуяа томоохон зээлдэгчийн нэр сонсогдохгүй байна. Капитал банкыг дапуурхад  нэр нь дурьдагдахгүй байгаа том зээлдэгчид том үүрэг гүйцэтгэсэн шүү дээ. Гэвч тэдний талаар тодорхой мэдээлэл нийгэмд алга. Мэдээлэл дутуу байгаа нь араасаа маш их хар, сэр дагуулж байна. Дараа нь ямар банкыг Монголбанк дампууруулах вэ гэж  нэг нь нөгөөгөөсөө асуухад хүрэв бололтой.

Related news