Байгалийн шингэрүүлсэн хийн экспортын хэмжээгээрээ АНУ-ыг давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМОСКВА. /TASS/. ОХУ-аас Европын орнуудад нийлүүлсэн шингэрүүлсэн байгалийн хийн хэмжээ 2018 онд 4.4 сая тонн байсан бол АНУ-ынх 2.7 сая тонн байжээ. Энэ тухай Олон улсын шингэрүүлсэн хийн импортлогчдын холбооны /GIIGNL/ жил тутам гаргадаг тайланд дурджээ.
Оросын "Новатэк" компани “Шингэрүүлсэн байгалийн хийн Ямал” төслийг
нэвтрүүлснээр өнгөрсөн онд шингэрүүлсэн хийн нийлүүлэлтийн хэмжээгээрээ
АНУ-ынхтай дөхөж очжээ. АНУ-ын
шингэрүүлсэн байгалийн хийн экспорт 2018 онд 20.7 сая тонн байсан бол Оросын
экспорт 18.4 сая тоннд хүрсэн байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day