Гамшгийн үед ажиллах олон нийтийн оролцоотой баг байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-21 01:41:52
oyuka_hu@yahoo.com

Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран “Орон нутаг дахь гамшгийн эрсдэлийг бууруулах” төсөл хэрэгжүүлж байгаа. Үүнийг энэ оны нэгдүгээр сараас эхлүүлсэн.

Уг төслийн багийнхан Орхон аймагт сургалт зохион байгуулж сургагч багш нарыг бэлтгэж байна. Тодруулбал, олон нийтийн оролцоотой гал унтраах баг байгуулах зорилгоор Улаан загалмайн нийгэмлэгийн гишүүдэд сургалт зохион байгууллаа. Учир нь алслагдсан багт гал унтраах анги байдаггүй тул иргэдийн оролцоонд түшиглэж сургагч багш нарыг бэлдэх нь  өнөөгийн нөхцөлд хамгийн тохиромжтой гэж үзжээ. Уг төсөл нэг жилийн хугацаатай хэрэгжинэ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Related news