Турк хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГАНКАРА. /Anadolu/. Шинэ он гарахтай
зэрэгцэн Турк улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 26 хувиар нэмэгдүүлэхээр
болсон тухай тус улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн халамжийн сайд мэдээлэв. Ингэснээр
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2020 лир буюу 381 ам.доллар болох юм.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн халамжийн сайд Зехра Зумрут Сельчукийн
мэдээлснээр, ганц бие болон хүүхэдгүй хүмүүсийн цалингийн доод хэмжээ 2020 лир
болох бөгөөд гэрлэсэн, гурван хүүхэдтэй хүмүүсийн цалингийн доод хэмжээ 2155
лир болох ажээ.
2018 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг хүмүүсийн цэвэр
цалин 1603 лир буюу 333 ам.доллар байсан ба тус онд ам.долларын дундаж ханш
4.81 лиртэй тэнцэж байсан юм.