“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтаар худалдааны зөвшилцөлд хүрнэ хэмээн найдаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБУЭНОС-АЙРЕС. /Xinhua/.
Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо
баасан гарагт эхэлсэн “Их 20”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт
худалдааны зөвшилцөлд хүрнэ хэмээн найдаж байна гэж Аргентины Гадаад хэргийн
сайд Хорхе Фори мэдэгдэв.
“Дэлхийн их
гүрнүүдийн удирдагчид нэгэн ширээнд цуглан дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудын
талаар хэлэлцэх боломжийг Буэнос-Айрес хотноо зохион байгуулж буй “Их 20”-ийн
дээд хэмжээний уулзалт олгож байна” гэж Х.Фори онцлон тэмдэглэжээ.
Дэлхийн нийт хүн
амын гуравны хоёрыг хамардаг “Их 20” бүлгийн орнууд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний
85 хувийг, олон улсын худалдааны 75 хувийг тус тус бүрдүүлдэг юм.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
2 days