Халаалтын зуухны ажлыг 1 тэрбум 600 сая төгрөгөөр гүйцэтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 18:35:17

Энэ зун ашиглалтад орж, оршин суугчдаа хүлээж авсан 1000 айлын орон сууцны эхний ээлж гурав хоногийн дараа халаалтаа авна.

Төлөвлөгөө ёсоор 9 дүгээр сарын 15-ны дотор дулаан хангамжид холбогдох байсан ч байгалийн давагдашгүй хүчин зүйл, үер усны аюулаас болж ийнхүү хойшилсон талаар “Жаргал” констракшиний захирал Б.Баатарчулуун хэллээ. Тус компани 1000 айлын орон сууцны эхний ээлжийн халаалтын зуухны ажлыг 1 тэрбум 600 сая төгрөгөөр гүйцэтгэж буй бөгөөд 9 дүгээр сарын 17 гэхэд оршин суугчдыг дулааны эрчим хүчээр хангана.

Засгийн газрын орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд БҮТИ ХХК-ийн гүйцэтгэж буй барилга эхний оршин суугчидаа өнгөрсөн 6 сард хүлээж авсан бол дараагийн ээлжийг өвлөөс өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.

Ш.Шүрэнцэцэг

 

Related news
Comments