"Мандал Даатгал" ХХК-ийн хувьцаа 4.65 хувиар унав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 517,756 ширхэг хувьцаа арилжсанаас 9 компанийн хувьцааны ханш өсчээ.
Тодруулбал 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мах импекс" ХХК-ийн MMX хувьцаа 4.55 хувиар, "ЛэндМН ББСБ" ХХК-ийн LEND хувьцаа +3.94 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын Их Дэлгүүр" ХХК-ийн UID хувьцаа 5.48 хувиар "Мандал Даатгал" ХХК-ийн MNDL хувьцаа 4.65 хувиар буюу хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Ингэснээр "TOP 20" индекс 20511.17 нэгж болж 0.55 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,416,549,052,479.54 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.