С.Оюун:Усны хомсдол дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны Намрын хуралдаан “Бүс нутагт тулгараад буй эдийн засгийн сорилт бэрхшээлүүд, хүнсний аюулгүй байдал, гамшгийн эрсдлийг бууруулах ба усны менежмент: олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах нь” сэдвийн дор үргэлжилж байна.
Тус хурлыг ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, байгаль орчны Ерөнхий хорооны дарга Роза Акназарова даргалж байна. Хуралд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн гишүүн С.Оюун оролцож, илтгэл хэлэлцүүллээ.
Тэрбээр, Дэлхий нийтэд маш олон хүндрэл тулгарч байна. Энэ бүхнийг гарц, гаргалгааг гаргах нь чухал. Дэлхийн хүн ам өсөх тусам хүнсний хомсдол нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, дэлхий дээр байгаа хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд хүн амд хүрэлцэхгүй болж байна. Үүнээс хамгийн чухал нь ус юм.
Монгол Улс өмнөх жилүүдэд усны хангамж харьцангуй гайгүй байсан. Одооноос усны хангамж хүрэлцэхгүй байх магадлалтай орны тоонд орж байна. Усны эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа нь хотжилт буюу хүн амын хэт төвлөрөлтэй холбоотой юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хүн амын 40 хувь нь Улаанбаатар хотод амьдардаг учраас усны нөөц хүрэлцэхгүй байх магадлалтай. Цаашдаа усны хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэнэ.
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл Монгол Улсад маш их байна. Энэ нь Монгол Улс далайгаас алслагсдан, өндөрлөг байрлалд, эрс тэс уур амьсгалтай орчинд оршин тогтдогоос шалтгаалж байгаа юм.
УИХ-аас Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлогын баримт бичиг баталсан. Мөн Байгаль орчны багц хууль баталсан. Энэ бүхэнд ус болон ойн нөөцийг хамгаалах чиглэлээр хэд хэдэн томоохон асуудлыг тусгасан байгаа. Тухайлбал, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд ашигласан усныхаа хэмжээгээр татвар төлдөг. Ингэснээр аж ахуйн нэгжүүд нэг ашигласан усаа дахин ашиглах чиглэлээр тоног төхөөрмж нэвтрүүлэх, усны нөөцөө хамгаалах бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Оюутолгой компани л гэхэд ашигласан усныхаа 80 хувийг дахин ашиглаж байна” гэлээ.
Түүнчлэн, “Усны хомсдол зөвхөн Монгол Улсад бус дэлхий нийтэд тулгамдаж буй асуудал. Тиймээс улс бүрийн Засгийн газар усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хамтран ажиллах хэрэгтэй” гэв.
Ч.Ариунболд
Comments