ОХУ-д инженерийн чиглэлээр суралцах оюутны тоог нэмнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр ОХУ-ын Роснефть компаний дэд ерөнхийлөгч Ю.И.Калининтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
БСШУСЯ, ОХУ-ын ”Газрын тосны Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын хэлэлцээрийн хүрээнд жил бүр Монгол Улсын 10 оюутан ОХУ-д инженерийн чиглэлээр суралцдаг. Шаардлагатай мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд, хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс одоо суралцаж байгаа оюутны тоог нэмэгдүүлэхээр уулзалтаар тохиролцлоо. Инженерийн чиглэлээр ОХУ-д суралцах оюутныг ахлах ангиас нь эхлэн бэлтгэх хэрэгтэй гэсэн саналыг дэд сайд хүлээн авч, ажил хэрэг болгохоо мэдэгдсэн юм.
Энэ хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулах аж.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days