Завханд энэ жил 400-аад малчин сайн малчны болзол хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-26 09:32:53

Завхан аймаг энэ жил 160 аймгийн сайн малчныг тодруулж алдаршуулжээ.

Тодруулбал Завханчууд энэ жил гурван сая давсан мал тоолуулж  малчид маань мал сүргээ таван төрөл дээр нь өсгөжээ. Энэ жил Завхан аймгаас  Цэцэн-Уул сумын Сангийн далай багийн малчин Чогдонгийн Батмөнх,  Яруу сумын 4 дүгээр багийн малчин Лодонгийн Чогсомжав,  Дөрвөлжин сумын Буурал багийн малчин Сурмаажавын Ганболд,  Их-Уул сумын 4 дүгээр багийн малчин Гомбожавын Батнасан нарын найман улсын сайн малчин тодорчээ. Харин 24 сум 180 гаруй сумын сайн малчныг тодруулж алдаршуулсан байна.

Завхан аймаг Б.Мягмарсүрэн

Related news