Хөдөлмөрийн сайдын тушаалыг хангуулахыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-25 16:03:37

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд энэ сарын 19-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт тушаалын хэрэгжилт хангуулахыг шаардсан албан тоот хүргүүлжээ.

Тус албан тоотод, "Хүний эрхийн дэд хороо энэ сарын 18-нд "Хүний эрхийн үндэсний институтын төлөвшил" хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ  үеэр Хөдөлмөрийн сайд "Өвлийн морин уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх тухай" тушаал гаргасан боловч "Дүнжингарав" хаврын морин уралдааныг энэ сарын 28-нд зохион байгуулж, цаашид хангайн бүсийн морин уралдааныг ирэх сард зохион байгуулахаар төлөвлөж байгаад иргэний нийгмийнхэн шүүмжлэлтэй хандаж байна" гээд уг асуудлыг анхааралдаа авахыг хүссэн байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн сайдын тушаалын хэрэгжилтийг хангуулахыг шаардаж байгаагаа мэдэгдсэн аж.

Б.Туул

Related news