Тавдугаар сарын 1 хүртэл хурдан морь уралдуулахгүй байхыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-25 11:11:52

Дорнод аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсээс энэ талаар өчигдөр мэдээлэл хийж, тавдугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байхыг уриаллаа.

Энэхүү уриалгыг дэмжиж Чойбалсан хот, Чулуунхороот, Сэргэлэн, Булган,Баяндун, Цагаан-Овоо сумдын засаг дарга нар хурдан морины уралдааныг ирэх тавдугаар сарын нэгэн хүртэл хийхгүй байх захирамж гаргасан байна.  

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 сарын 08-ны өдрийн А/36 тоот тушаалаар "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт" шинэчлэгдлэн батлагдсан. Уг жагсаалтад жил бүрийн 11 дүгээр сарын 01-ээс 05 дугаар сарын 01 хүртэл хурдан морины уралдаан, үсэргээ, сунгааг зохион байгуулж хүүхэд оролцуулахыг хориглосонтой холбогдуулан бүх аймаг сумд, эцэг эхчүүдийг хүүхдээ болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж хурдан морины уралдаанд оролцуулахгүй байх тал дээр анхаарахыг хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд хүсч байгаа юм. 

Б.Туяа

Related news