Хэнтийн Биндэр сумынхан Дарханаас туршлага судлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-02-24 22:54:51

Дархан-Уул аймгийн Дархан суманд Хэнтийн аймгийн Биндэр сумын ИТХ-ын Төлөөлөгчид ирж туршлага судлав. Биндэр сумын сумын ИТХ-ын дарга Г.Энхбат тэргүүтэй тус сумын төлөөлөгч нийт 11 хүний бүрэлдхүүнтэй баг Нийслэл хот болон Дархан, Эрдэнэт хотын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж “Тэргүүн туршлага” судлахаар зорьж иржээ.

Биндэр  сум нь таван баг 4000 орчим хүн амтай. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2016 оныг Мал аж ахуй, Аялал жуулчлал, Ногоон эдийн засагт түшиглэсэн сум болох зорилт дэвшүүлсэн гэдгийг хурлын нарийн бичгийн дарга нь танилцуулав. Биндэр сум төсвөөс мөнгө зарлагдахгүйгээр өөрсдийн дотоодын хуримтлалын сангийн хөрөнгөөр танилцах аялал хийж бүтээн байгуулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулж байгаа зэрэг тэргүүн туршлага судлаж яваа нь энэ аж.

                          Б.Норовсамбуу

Related news