Согтууруулах ундааны үнэ өсч, оросууд уух нь багасчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-15 12:08:09

МОСКВА. /RIA Novosti/. 2015 онд оросууд нэг жилийн өмнөхтэй харьцуулахад хатуу архийг 5.3 хувиар бага хэрэглэсэн бөгөөд дашрамд жин, текилагийн хэрэглээ хамгийн их буюу 20.3 хувиар буурсан тухай "Известия" сонинд бичжээ. Дэлгүүрүүдэд вискиний эргэлт 13.8 хувиар буурсан байна.

"Известия" сонинд бичиж буйгаар, зөвхөн тоо хэмжээгээр төдийгүй санхүүгийн тооцооны хувьд ч буурчээ. 2014 оныхтой харьцуулахад худалдан авагчид согтууруулах ундаанд 1.5 дахин бага мөнгө зарцуулсан байна. Импортын ундааны үнэ эрс өссөний улмаас Оросын иргэд эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг илүүтэй хэрэглэж байгааг  “Nielsen” компанийн шинжээчид онцолжээ.

Орост согтууруулах ундаа хэрэглэх нь эрс багассаныг урьд нь мөн тус улсын Эрүүл мэндийн яамны Сэтгэцийн эмгэг, нарколог судлалын эрүүл мэндийн төвийн захирал Татьяана Клименко мэдээлсэн байна. Түүний мэдээлснээр, хэрэв 2014 онд нэг хүнд 13.5 литр согтууруулах ундаа ногддог байсан бол 2015 онд шууд хоёр литрээр буурсөн бөгөөд шөнийн цагаар согтууруулах ундаа худалдахыг хориглосны дараа эрс буурсан байна.

Д.Жаргал

 

Related news