Монгол Улс цаазаар авах ялыг албан ёсоор халсаныг НҮБ сайшаав

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-15 15:17:47

Монгол Улс цаазаар авах ялыг албан ёсоор халсан тухай НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссар ноён Заед Ра Ад Аль Хуссейн Женев хотноо 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр мэдэгдэл хийж, энэ нь хүний эрхийн төлөөх бүх нийтийн тэмцэлд сайшаалтай алхам боллоо хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Монгол Улс цаазаар авах ялыг халсан 105 дахь улс болсон бөгөөд сүүлийн 10 жил цаазаар авах ялыг гүйцэтгээгүй эсвэл түр хойшлуулсан 60 улс байдаг юм байна.

“Тус үйл явц нь хүний эрхийн төлөөх бүх нийтийн үйл хэрэгт оруулж буй үнэтэй хувь нэмэр бөгөөд хүний эрхийн төлөөх тэмцэлд нааштай ахиц дэвшил гарч байгаагийн тод жишээ юм. Аймшигт, хэрцгий үйлдлээс болж бид үндсэн хүн чанараа алдахыг зөвшөөрөх ёсгүй. Хүчтэй, тогтвортой удирдлагын үр дүнд Монгол Улс тус хуулийг баталсан нь тус үнэнийг дахин нотлов” хэмээн дээд комиссар мэдэгдэлдээ цохон дурджээ.

Related news