“Полифони” уралдаан 9 дэх удаагаа болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-10 22:49:08

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар сургуулийн нэрэмжит “Полифони” хүүхдийн дууны уралдаан 9 дэх удаагаа аймгийн “Залуучууд” театрт болж өнгөрөв.

Энэхүү уралдаан нь “Авьяас” үндэсний хөтөлбөрийг дэмжиж хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхэд багачуудын хөгжмийн боловсрол, мэдлэг чадварыг дээшлүүлж  авьяасыг нь хөгжүүлэх. Мөн дуулах урлаг болон олон хоолойн ур ухааныг эзэмшүүлж мэргэжлийн чиг баримжаа олгож нийтэд сонгодог урлагийг сурталчлах зорилгоор зохион байгуулсан байна.

Уралдаан хамтлаг дуу, дуэт дуу гэсэн хоёр төрлөөр тус аймгийн нийт ерөнхий боловсролын сургуулиудын 1-2, 3-5 дугаар анги буюу бага нас, 6-8 дугаар анги буюу дунд нас, 9-11 дүгээр анги буюу ахлах нас гэсэн ангиллаар явагдаж нийлбэр дүнгээр нэгдүгээр байрыг “Од” цогцолбор сургууль, хоёрдугаар байрыг найрал дууны “Bellcanto” хамтлаг, гуравдугаар байрыг 15 дугаар сургууль эзлэж тус уралдааны тэргүүн байрын эзэд боллоо.

Б.Норовсамбуу

Related news