“Монгол орны хөгжилд” XIV чуулга уулзалт Берлин хотноо амжилттай болж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол орны хөгжилд” XIV чуулга уулзалт Берлин хотноо эхэллээ. Хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэд эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулах гэсэн чин хүслээр эвлэлдэн нэгдэж, анх 2005 онд Лондон хотноо хуран чуулснаас хойш тус арга хэмжээг тасралтгүй жил бүр зохион байгуулж, ийнхүү 14 дэх удаагаа Берлин хотноо хуран чуулж байна.
2619 days