Албан бус салбарын албан ёсны дүр төрх
Монгол улс дээрх хоёр салбарыг өөрийнхөөрөө тодорхойлж, Үндэсний статистикийн хороо (ҮСХ) ажиллах хүчний судалгаа (АХС)-ны хүрээнд судалгаа хийдэг.
Тухайлбал албан бус салбарт 2016 онд 159,7 мянган хүн ажиллаж байжээ. Тэдний 94,5 мянга буюу 59,2 хувь нь эрэгтэй, 65,2 мянга буюу 40,8 хувь нь эмэгтэйчүүд байна. Тэдний 76,7 хувь нь хот суурин газарт, харин 23,3 хувь нь хөдөөд ажиллаж амьдарч байсан байх юм.
Харин 2017 онд тус салбарт ажиллагсдын тоо 223 мянга болж өсчээ. 127, мянга буюу 57,4 хувь нь эрэгтэй байхад, 95,1 мянга буюу 42,6 хувь нь эмэгтэй гэж мэдээлжээ. Мөн албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчдийн 102 мянга буюу 45,7 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, авто машин мотоциклийн засвар үйлчилгээний салбарт. Харин 44,7 мянга буюу 20 хувь тээвэр, агуулахын аж ахуй эрхэлдэг. Тэгвэл боловсруулах үйлдвэрт 36.6 мянга буюу 16.4 хувь нь ажиллаж байгаа ажээ. Манай улсын хувьд албан бус салбарт хандаж байгаа хандлага, хамрах хүрээ ингэс гээд хязгаарлагдах бололтой.
2598 days