Монгол Сингапурын худалдаа сүүлийн дөрвөн жилд тав дахин нэмэгджээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол,
Сингапурын худалдаа, эдийн засгийн харилцаа 90-ээд оноос хойш "даруухан" байсан ч
сүүлийн жилүүдэд огцом идэвхжсэн. Хоёр улсын бараа эргэлт 2016 онд 31,7 сая
ам.доллар байсан нь сүүлийн 10 жилийн хамгийн бага үзүүлэлт юм. Харин 2019 онд
худалдаа 176,8 сая ам.долларт хүрч 2016 оныхоос 5,6 дахин нэмэгджээ.
1920 days