Хонь хургалах 3 дугаар сар
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас 2021
оны 03 дугаар сарын цаг агаарын урьдчилсан тойм
мэдээллийг гаргажээ.
Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолой болон
говь талын нутгаар 4-7 өдөр, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор болон
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс нутгаар харьцангуй бага буюу салхи
тогтвортой байдаг бол бусад нутгаар 2-4 өдөр нь хүчтэй салхи 1980 – 2020 оны
хооронд ажиглагджээ. З дугаар сард хүчтэй салхитай өдрийн тоо харьцангуй
нэмэгджээ. Ялангуяа баруун болон говийн бүс нутагт 1980–1999 онд 1-2 өдөр
байсан бол 2000-2020 онд 4-6 өдөр болсон байна. Ер нь 3 дугаар
сарын хүчтэй салхитай өдрийн давтамж 2-3 дахин нэмэгдсэн
гэж цаг агаарын урьдчилсан мэдээлэлд онцолжээ.
1676 days