"Жондари" далайн шуурга гамшиг нүүрлүүлжээ
ТОКИО. /РИА Новости/. Саяхан хөрсний гулгалт, үерт нэрвэгдэж байсан Японы зарим бүс нутагт тус улсын баруун хэсэгт дэгдсэн "Жондари" далайн шуурга ням гарагт дахин гамшиг нүүрлүүлжээ. Байгалийн гамшигт 16 хүн гэмтэж бэртэж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн ба олон арван мянган байшин барилгын цахилгаан хангамж тасарсан тухай Японы олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
2528 days