Булганы багш нар гуравдугаар байр эзэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБСШУЯ, Боловсролын хүрээлэнгээс жил бүр зохион байгуулдаг “Оны шилдэг илтгэл шалгаруулах” уралдаанд манай аймгийн багш нар 3 дугаар байр эзэллээ.
Энэ удаагийн уралдаан нь “Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь” сэдвээр УБ хотноо болж уралдаанд нийт 9 дүүрэг, 20 аймаг, 29 илтгэлээр 84 багш өрсөлдлөө. Тус илтгэлийн уралдаанд Булган аймгийн Сэлэнгэ сумын бүрэн дунд боловсролын сургуулийн хими, биологийн багш Х.Мөнгөнцэцэг, Х.Отгонтуяа нарын хамтарсан “Багш ажлын байрандаа нэгж хичээл боловсруулах явцдаа хөгжих нь” сэдэвт илтгэл 3-р байр эзэллээ.
Нийт боловсролын салбарын ажилтан албан хаагчдынхаа өмнөөс тэдэнд аймгийн БСГ–аас талархал илэрхийлсэн байна.
П.Батням