БУЛГАН: Баяр наадмын хамгаалалтад 75 алба хаагч ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-07-11 15:33:33

Булган 2025 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар 75 алба хаагч эргүүл, хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэж байна. 

 

Мөн гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох илрүүлэх, хяналтад авах, дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай очих, шийдвэрлэх чиглэлээр авто эргүүлд хоёр, явган эргүүлийн гурван чиглэлд зургаан алба хаагч, хоёр олон нийтийн цагдаа үүрэг гүйцэтгэж буй.


Иргэдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дөрвөн төрлийн зөвлөмж, анхааруулга, сэрэмжлүүлэг 250 ширхэгийг тараан, хүүхдийг төөрөх эрсдэлээс урьдчилан сэргийлж 150 хүүхдэд эцэг эхийн утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ.

 

Мөн Булган аймгийн Цагдаагийн газраас наадамчин олондоо болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтыг сулруулахгүй, замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ мөрдөхийг уриаллаа. 

相关新闻