Хавх хурааж, амьтны амь аварсан аймгуудыг мотоцикльтэй болгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Хар ус нуур тойрсон сумдын эко клубын хүүхдүүдийн санаачилсан "Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай" аян улсын хэмжээнд байгаль хамгаалах үйл хэрэгт шилдэг туршлага болоод байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай-3” аяныг өнгөрсөн 9 дүгээр сарын 05-наас 10 дугаар сарын 05-ны өдрийн хооронд зохион байгуулсан билээ.
Уг аянд Ховд, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Хөвсгөл, Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар оролцож, нийт 793 ширхэг хавх хураажээ.
Хамгийн олон хавх хурааж үр бүтээлтэй ажилласан аймгуудыг байр эзлүүлэн шагнасан байна. Нэгдүгээр байранд 330 хавх хураасан Баян-Өлгий аймаг, хоёрдугаар байранд 229 хавх хураасан Увс аймаг, гутгаарт 100 хавх хураасан Ховд аймаг шалгарч тус бүр гурван мотоциклоор шагнуулжээ.
Харин Говь-Алтай аймаг, Завхан аймаг, Хөвсгөл аймаг аяны хаалтын арга хэмжээнд амжилттай оролцож эдгээр гурван аймагт тус бүрт хоёр, нийт 15 мотоциклыг зургаан аймгийн БОАЖГазарт олгожээ.
Нэг хавхны цаана жилдээ хамгийн багадаа л 10 амьтны амь байдаг гэж бодохоор энэхүү 792 хавх хурааснаар ямар олон амьтны тоо толгой хорогдох аюулаас сэргийлж байгаа нь тодорхой юм. Энэхүү аяныг зохион байгуулахад БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн хамт олон дэмжлэг үзүүлсэн байна.

А.Бямбасүрэн