Ховд аймгийн хамгийн хамгийн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Ховд аймаг нь Улаанбаатар хотоос 1400 гаруй км зайд оршдог. Тус аймагт халх, дөрвөд, торгууд, захчин гэх мэт 10 гаруй угсаатны бүлэг аж төрж байна.
Энэ удаа Ховдын хамгийн хамгийн буюу зарим онцлох мэдээллийг танилцуулж байна.
Хамгийн урт гол - Ховд гол 516 км
Хамгийн том нуур - Хар ус нуур 1350 кв.км
Хамгийн өндөр цэг - Мөнххайрхан уулын Таван хумст оргил 4362 метр
Хамгийн олон хүн амтай сум - Жаргалант сум 33 мянга гаруй
Хамгийн бага хүн амтай сум - Дуут сум 1700 гаруй
Хамгийн олон малтай сум - Булган сум
Хамгийн олон тэмээтэй сум - Дөргөн сум
Хамгийн олон хоньтой сум - Дарви сум
Хамгийн их талбайд төмс, хүнсний ногоо тариалдаг сум - Ховд сум
Хамгийн том чулуу - 550 кг