ХОВД: Шинэ ургацын төмсийг 3000 төгрөгөөр борлуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Ховдын ногоочид ургацын дээж болох шинэ ногоон иштэй сонгино, төмс, лууван, манжин, байцайг худалдаанд гаргажээ.
Өнөөдрийн байдлаар лууван нэг кг нь 4000-6000, хүрэн манжин 8000 төгрөгийн үнэтэй байна.
Харин шинэ ургацын төмсийг анх кг тутамд 3500-4000 төгрөгөөр борлуулж байсан бол өнөөдөр 3000 болж, үнэ тодорхой хувиар буурах хандлагатай байгаа юм.
Мөн байцай нэг кг нь 3000, манжин 5000, сонгино (нэг боодол) 2500 төгрөгийн үнэтэй байна.
Дээрх хүнсний бүтээгдэхүүн химийн бордоо бага, эко гэдгээрээ онцлогтой тул орон нутгийн иргэд өргөнөөр үйлчлүүлж байгаа тухай худалдаа эрхлэгчид ярилаа.