ХОВД: Хүүхдийн гүйлтийн тэмцээн маргааш болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын ивээл дор "Багачуудын хөгжилтэй гүйлт-2025" хүүхдийн гүйлтийн тэмцээнийг маргааш зохион байгуулна.
Тэмцээний хүрээнд 6-15 насны хүүхдүүд Ховд аймгийн төв талбайгаас спортын ордон чиглэлд 400-1200 орчим метр зайд уралдах юм.
Үүнтэй холбогдуулан хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс есдүгээр сарын 6-ны өдрийн 09:00-13:30 цагийн хооронд авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо.
Одоогоор хүүхдийн гүйлтийн тэмцээний бүртгэл үргэлжилж байна. Тэмцээнд оролцох хүсэлтэй хүүхдүүд өнөөдөр "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв" цахим хуудас болон 77441818, 99480551 утсаар холбогдож бүртгүүлэх боломжтой.
Ховд аймгийн хүн амын 38.3 хувь буюу 35445 нь хүүхэд юм. Үүний 51.2 хувийг хүү, 48.8 хувийг охид эзэлж байна.