ХОВД: Энэ онд 1800 гаруй хүүхэд 16 нас хүрч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол өнөөдөр Ховд аймагт боллоо.
Энэ онд аймгийн хэмжээнд 1800 гаруй хүүхэд 16 нас хүрч байна. Тэдний төлөөлөл уг ёслолд оролцож, Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авлаа.
Дээрх ёслол нь залуу үеийнхнийг түүх, соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, хариуцлагаа ухамсарласан иргэн болон төлөвшихөд чухал ач холбогдолтой юм.
Ёслолыг Ховд аймгийн ЗДТГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Боловсролын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар зэрэг төрийн байгууллагууд хамтран хэрэгжүүлжээ.

Ulaanbaatar