ХОВД: Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-07-21 18:10:49

Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс энэ сарын 30-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.


Мөн ирэх арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар +30 градусыг давж халах тул наршилтаас сэргийлэхийг иргэдэд зөвлөлөө.


Энэ сарын 22-нд зарим газраар, энэ сарын 29-нд уулархаг нутгаар бага зэргийн бороо орно.  


Салхи энэ сарын 23, 24-нд зарим газраар секундэд 6-11 метр, алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд салхи секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 10-12 метр байх төлөвтэй. 


Харин агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө +6+11 градус, өдөртөө +19+24 градус, бусад нутгаар шөнөдөө +12+17 градус, өдөртөө +24+29 градус дулаан байна.   


Энэ сарын 26-ны өдрөөс нийт нутгаар халж, уулархаг нутгаар шөнөдөө +9+14 градус, өдөртөө +24+29 градус, бусад нутгаар шөнөдөө +14+19 градус, өдөртөө +29+34 градус дулаан байна.


相关新闻