Аймгийн Засаг дарга сумаа тойрч, орчны нөхцөл байдалтай танилцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн удирдлагын баг ард иргэдийнхээ санал хүсэлт, эрэлт хэрэгцээнд тулгуурлан иргэдэд тулгарсан асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэх ажлыг гол зорилгоо болгон ажиллаж байна.
Энэхүү зорилгынхоо хүрээнд энэ сарын 13-ны өдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил аймгийн төв Сүхбаатар сумаа тойрч шинээр тавигдсан зам, зам дагуух тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч, засаж сайжруулах шаардлагатай замуудтай танилцлаа. Мөн аймгийн дарга иргэдийн бухимдлыг нэлээд төрүүлээд байгаа Салхитын 3-р багийн нутагт байрлах Итгэлийн дэлгүүрээс дээш эргэсэн шороон зам, 7-р багийн 10 давхараас Залуус хүртэлх шороон зам, 25-ын точкын гарам хүртэлх зам, Буурын голын төв зам зэрэг цаашид засаж сайжруулах нэн шаардлагатай байгаа замуудын бодит байдалтай газар дээр нь танилцсан юм. Мөн 7-р багийн 3-р 60 айл, 6-р багийн шар байрууд, 2-р багийн цэнхэр байруудын гаднах талбай болон ойр орчимтой танилцаж, авто зогсоол, тоглоомын талбай, явган хүний зам зэргийг хэрхэн байгуулж болохыг харж судлахаар боллоо.
Эхний ээлжинд дээрх шороон замуудыг тэгшлэхийг “Сэлэнгэ” АЗЗА-ны дарга Л.Ганболдод үүрэг болгов. Харин Буурын голын төв замыг 2018 оны төсөвт суулган сайжруулахаар боллоо. Аймгийн Засаг дарга Ш.Оргил Сүхбаатар сум дотор боломжит бүхий л хэлбэрээр явган хүний болон авто зам тавьж, шинэ зогсоол барин авто машины урсгалыг саармагжуулан, хотынхоо өнгө үзэмжийг нэмэхийг гол зорилгоо болгож байгаа юм.
Энэ жилийн тухайд Сүхбаатар сумын 7, 8-р багт шинэ замууд ашиглалтанд орсон бөгөөд 8-р баг буюу гахайн байр, цэнхэрийн булангийн айлууд сайжруулсан шинэ замтай болсон юм. Мөн энэ чиглэлд явж байгаа нийтийн тээврийн автобусыг нэг км-ээр ахиулан явуулдаг болгожээ. Энэ намрын тухайд 7-р багийн Баян дэлгүүрийн уулзвараас 1-р сургууль, Нэгдсэн эмнэлгээс Худалдааны төв чиглэлд шинэ хар замтай болсон юм.

Ч.Отгонцэцэг