Спининг спорт загасчлалын аймгийн аварга шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-09-07 09:38:06
Ховд/МОНЦАМЭ/ "Хадрангаа хамгаалья, хуулиа хэрэгжүүлье" уриан дор Ховд аймагт спорт загасчлалыг хөгжүүлэх, залуучуудын чөлөөт цагийн үр бүтээлтэй өнгөрүүлэх, байгалиа хамгаалах зорилготой  залуучуудын "Монгол хадран спорт загасчлалын  клуб" ажилладаг.

Тус клубын залуучууд Монгол хадран загасаа хайрлан хамгаалах, мониторинг үнэлгээ хийх зорилгоор СПИНИНГ спорт загасчлалын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ оны 09 сарын 10-ны өдөр Ховд гол дээр зохион байгуулах гэж байна.
Тэмцээнд 16-аас дээш насны хүмүүс оролцох бөгөөд хамгийн түрүүлж бүртгүүлсэн 15 баг оролцох ба нэг баг 3 хүний бүрэлдэхүүнтэй байна.
А.Бямбасүрэн
 
相关新闻