Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулж Ганданпунцагчойлон хийдэд ном хурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн ИТХ-ын шийдвэрээр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 09 дүгээр сарын 10-нд орон даяар тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ.
Тус шийдвэрийн дагуу улс хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хойчийн буянд зориулан буяны ном хурж, зул өргөх тул улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхэд, хамаатан садан болон сүсэгтэн олныг морилон ирж, ерөөл ном айлтгуулан, буян хураах ажлыг аймгийн ИТХ-ын Ажлын алба, Ганданпунцаг Чойлин хийд хамтран зохион байгуулах юм.
Ганданпунцагчойлон хийд 108 суварга, 108 хүрд, 10 хангал бурхан, гол Цогчин дуган, Сахиусын дуганаас бүрдсэн сүсэгтэн олны зорин ирэх дуртай Ховд аймгийн хамгийн том сүм юм.

А.Бямбасүрэн