Намрын мал угаалгад 1,5 сая мал хамрагдаад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд Ховд аймаг 1445,2 мянган толгой мал хамруулахаас 1329,6 мянган мал хамруулж, 92,1 хувьтай байна.
Намрын угаалга, туулгалт боловсруулалтанд нийт 1,5 сая мал хамруулж, малын хашаа,хороо өтөг бууц хадваргүйжүүлэх ажлыг 160,0 мянган м/кв талбайг хамруулахаар төлөвлөж байна. Дээрх арга хэмжээнд нийт 2,5 тн ариутгалын бодис зарцуулахаар тооцоолжээ.

А.Бямбасүрэн