Мал тарга тэвээрэг авахад тохиромжгүй болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-08-01 10:09:58
Ховд/МОНЦАМЭ/ Энэ оны  7 дугаар сарын 20-ны байдлаар Ховд аймгийн  нийт сумдаар төлөөлөх ургамлын дундаж өндөр 2-9 см байна. Тус аймгийн   Дуут, Мөст сумуудын нутгаар ургамлын ургалт сайн, бусад нутгаар зуншлага дунд болон гандуу байдалтай, Эрдэнэбүрэн, Жаргалант, Мянгад сумдад ургамлын ургалтын байдал муу буюу гантай байна.
Нийт сумдын нутгаар чийг бага, халуун хуурай салхитай, агаарт 30 градусаас дээш 4-8 өдөр, хөрсөндөө ихэнх нутгаар 57-65 градусаас дээш 8-10 өдөр  ажиглагдснаар ургамал хэт хатах, гэмтэх нөхцөл бүрдэж, ургамлын үе шат бүрэн гүйцэд явагдахгүй ургамлын ургалт удаашралтай гандуу байдалтай байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Нийт сумдын нутгаар хонь  хяргах  ажил дуусаж, мал оторлох ажил эхлэн явагдаж байна. Цаг үеийн  ажил ид явагдах хугацаанд цаг агаарын байдал хэт халуун байсан боловч ажил саатаагүй. Зарим нутгаар хур бороо орохгүй чийг багаас бэлчээрийн ургамлын ургалтанд таагүй нөлөөлж, ургамал өнгөө алдаж гэмтэх, ургамлын үе шат бүрэн гүйцэд явагдахгүй ургалт удаашралтай гандах шинжтэй болж мал тарга тэвээрэг авахад тохиромжгүй болж  байна.
А.Бямбасүрэн
相关新闻