“Монгол чанар” цом, өргөмжлөл хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-07-17 23:33:27
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ахмадын хорооны дарга Р.Ганхуяг, Сүхбаатар сумын Ахмадын хорооны дарга Т.Доржсүрэн болон тэргүүлэгчид аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаатай уулзан Монгол чанар өргөмжлөл хүртсэн болон өөрсдийн ажил үйлчилгээнээсээ танилцууллаа.
Тус ахмадын хороо нь Эдийн засгийн чадамжийн суурь судалгааны үндсэн шалгуур үзүүлэлтэнд тэнцэж, өөрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар стандартад тогтмол анхаарч, ахмадуудынхаа төлөө тогтвортой үйл ажиллагаа явуулж иржээ. Энэ утгаараа Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулж яваа Сэлэнгэ аймгийн Ахмадын хороонд “Үндэсний бизнес хөгжлийн нэгдэл” төрийн бус байгууллагаас “Монгол чанар” цом, өргөмжлөл хүртээсэн байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻