Мотоцикльтой иргэд зөрчил гарган 13,2 сая төгрөгөөр торгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд “Мотоцикль” тусгай арга хэмжээг зохион байгуулан тээврийн хэрэгслээ зөрчилтэй эзэмшсэн 340 хүнийг 13,2 сая төгрөгөөр торгосон байна. Мөн эрхийн үнэмлэхгүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 38 хүнийг шүүхээр 7-21 хоногоор баривчлуулан, 19 хүний эрхийг хасч арга хэмжээ тооцжээ.
Аймгийн хэмжээнд зохион байгуулсан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх 45 хоногийн аяны дагуу “Мотоцикль” арга хэмжээний үр дүнд мотоцикльтой холбоотой осол хэрэг бүртгэгдээгүй байна гэж аймгийн цагдаагийн газраас дүгнэлээ.
Мотоцикль унах А ангилалын эрхийн үнэмлэхгүй 199 иргэнийг сургалтанд хамруулан, сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар орон нутгийн иргэдэд замын хөдөлгөөний дүрэм, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар сургалт хийж, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхааруулга, санамж өгч ажилласан нь үр дүнгээ өгсөн байна гэж үзжээ.

М.Батжаргал